18585 次阅读
15 条回复
АЛСАД СУУГАА ЭЭЖ
Сүүмийх зэрэглээнд гэгээ анирлаад
Сүсэглэхийн эрхэнд ээж минь бодогдоод
Хүүгээ ирнэ гээд сүүгээ өргөөд
Хүслээ чилтэл алсыг ширтээд ээ
Алсад сугаа ээжий минь
Амин хайртай шүтээн минь билээ
Задгай тэнгэрт үүл нь замхарна
Залбирахын эрхэнд ээж минь бодогдоно
Аргалын цогонд цайгаа бүлээлж
Аньсгаа чилтэл алсыг ширтээ дээ
Алсад суугаа ээжий минь
Амин хайртай шүтээн минь билээ
Хөхрөх уулс нь хөлөрч харагддаг
Хүүгий тань сэтгэл гэгэлзээд байна аа
Хүний зэрэгтэй хүү чинь явнаа
Хүслийг таны нимгэлээд яваад очно доо
Алсад суугаа ээжий минь
Амин хайртай шүтээн минь билээ
Алсад суугаа ээжий минь
Амин хайртай шүтээн минь билээ
Ээжий
Сартай шөнө
Сартай шөнийн сэлүүхэндээ
Сайхан байгаль ганган чиг байна
Салаад одсон амраг чамайгаа
Санан санан дуулмаар байна
Сайхан байгаль ганган чиг байна
Салаад одсон амраг чамайгаа
Санан санан дуулмаар байна
Дахилт:
Алсын уул хайрхнууд нь
Алган дээр байгаа шиг
Алиа хонгор бүсгүй минь чи
Хажууд минь байгаасай
Алган дээр байгаа шиг
Алиа хонгор бүсгүй минь чи
Хажууд минь байгаасай
Шөнийн одод сүүмэлзэнхэн
Сүмбэр уул нь бөртөлзөн байна
Шинэхэн танилцсан амраг чамайгаа
Болзсон газраа хүлээн байна
Сүмбэр уул нь бөртөлзөн байна
Шинэхэн танилцсан амраг чамайгаа
Болзсон газраа хүлээн байна
Дахилт:
Яарсан сэтгэл минь гэгэлзээд байна
Яагаад чи минь удна вэ?
Үнсээд салсан тэр л болзоогоо
Үгүйлж байна уу хонгор минь
Яагаад чи минь удна вэ?
Үнсээд салсан тэр л болзоогоо
Үгүйлж байна уу хонгор минь
Дахилт:
Хүүгийн бодол
Холын газар усны уртад
Хайртай нутгаа санах юм аа хө
Хорвоо дэлхий түмний дотроос
Хонгор ээжийгээ бодох л юм да хө
Амьдарч торгисон өлгий нутга минь
Ахуй сэтгэлд минь илхэн байна хө
Асарч бойжуулсан миний ээж
Алаг зүрхэнд минь яруухан байна хө
Элгэн садан эцэг түмэндээ
Эрдмийг сураад яваад очно доо
Эмгэн буурал ээж таньдаа
Эрдмийг дуулгаад үнсүүлнэ дээ би
Эмгэн буурал ээж таньдаа
Эрдмийг дуулгаад үнсүүлнэ дээ би
Эрдмийг дуулгаад үнсүүлнэ дээ би
Ээ ээ ээж ээ
Ээжийн чанасан цай
Уугаад суухад минь урам сэргээсэн
Уугуул нутгийн минь амттайхан цай
Олон түмний минь ундаа нь болсон
Орчлонд ганцхан ээжийн минь чанасан цай
ДХ: Ай хө
Ээжийн минь амттайхан цай
Нойрон дунд минь үзэгдээд байдаг
Нутгийн минь аагтай амттайхан цай
Хошуу алгасаад зориод очиход минь
Нуруу нь намхан ээжийн минь чанасан цай
ДХ:
Харзны усаар залж чанасан цай
Харийн хүнийг зочилж угтсан
Хайлган сэтгэлээрээ амталж сүлсэн
Хархан нүдтэй ханийн минь чанасан цай
ДХ:
Бяртай эрчүүдийн амталж өссөн
Биеийнх нь чилээг нь тайлж өгсөн
Бараа нь харагдах нүүдлийн өмнөөс
Бариад л тосдог ээжийн минь чанасан цай