Ардын дуу 2 Дагуулаа

回复 0 阅读 5588
Дагуулаа

Баруун хойноос үүл нь гарлаа
Бас ч бороон орох юм ба хөө
Бодлогоны минь дотор дүндэнтэй байна
Багын Дагуулааг салах юм ба хөө

Зүүн хойноос үүл нь гарлаа
Зүсэр бороон орох юм ба хөө
Зүрхний минь дотор дүндэнтэй байна
Зүйтэй Дагуулааг салах юм ба хөө

Алиман мод нь хэдий олон боловч
Алим суух нь нэг хоёроо хөө
Айлын эгч дүү хэдий олон боловч
Алиархаж санасан нь Дагуулаа хөө

Үрлийн мод нь хэдий арвин боловч
Үрэл суух нь нэг хоёроо хөө
Уёйхэн хүүхэнчүүд нь хэдий олон боловч
Үнэнээ хэлэх нь Дагуулаа хөө