阅读:3621回复:0

[语言交流]蒙古风俗-待客之道 ЗОЧЛОХ ЁС

楼主#
更多 发布于:2010-10-30 20:46
Хүнийг хүлээж хүндлэхийн нэгэн эрхэм үйл нь зочлох ёс юм. Монгол зочлогын ёс нь цайллага, будаалга, дайллага гэсэн гурван зүйл.

Ах дүүс, анд нөхдөө хүндэтгэн цай уулгах, шинээр айл буусан хөрштэйгээ танилцах зорилгоор эсвэл удаан хугацаанд айлсаж байгаад аль нэгэн салж нүүх болоход харилцан бие биенээ цай уулгах, аливаа баяр ёслол, шинэ оныг тохиолдуулан бие биесээ гэр бүлээр нь урьж цай уулгахыг цайллага гэдэг.

Цайллагад цай идээ, чихэр жимснээс гадна жирийн хоол, архи айраг хэрэглэдэг нийтлэг ёстой. Цагааллага, будаалга хоёр нь тодорхой үйл явдалд зориулсан, зан үйлийн иргэний нийтлэг шинжтэй юм. Айл хөршийнхөө, ах дүү, анд нөхдөө урьж цайлахыг ардууд цай уулгах гэж энгийн нэрлэдэг.

Албан ёсны ийм маягийн хүлээн авалтыг зоог барих гэдэг. Цайллага гэдэг нь сайн нөхөд учрах, үдэх тэргүүтэнд бие биедээ цай идээ барин, хөнгөн зочлохын нэр юм. Цайллаганд цай идээ сархадын зүйлээр зочилдог.

Харин нөгөө дайллагад нь цайллагын бүх идээнээс гадна хоол заавал оролцдог. Мөн архи сархадын зүйл ч байдаг. Будаалга гэдэг нь тухайлсан баяр ёслол зан үйлийг тохиолдуулан нийтэд барих нэгэн зүйл дайллагын нэр юм.

Хүүхэд угаах, хүүхдийн үс авах, хүүхдийн ой болох, алдар хүндлэл олох зэрэг, зан үйлд зориулах хөнгөн хуримыг будаалга гэх боловч хүн оршуулах, цагаан сар мэт онцгой ёслолд гүйцэтгэх зочлогыг бас будаалга, цагаалга гэх нь буй. Будаалга нь үржин дэлгэрэх, арвижин жаргахын бэлэгдэл болсон сүү будааг эрхэмлэсэн үйл юм.

Будаалгад оролцох хүнийн байдлыг харгалзан насанд хүрээгүй хүмүүст архи сархад үл барих тул цагаан идээ айраг мэтээр дайлдаг заншилтай. Дээр гурван зүйл зочлогын зоогийн цэсийг дор өгүүлье.

Үүнд:

ЦАЙЛЛАГАД:

1. Цай (цайны зүйл)
2. Идээ (чихэр, жимс, боов, цагаан идээ)
3. Ундаан (жимсний ус, пиво, айраг, архи дарс бага зэрэг)

БУДААЛЛАГАД:

1. Цай
2. Идээ
3. Хөнгөн шүүс (будаа, аарц, махан зууш, тараг)
4. Ундаан (жимсний ус, пиво, дарс айраг зэрэг)

ДАЙЛЛАГАНД:

1. Цай
2. Идээ
3. Хүнд шүүс (бүхэл мах, таташ, бууз хуушуур)
4. Ундаан (бүх төрлийн ундаан, айраг архи зонхилдог

最新喜欢:

跨境电商运营iMjmJ.Com跨境电商运营...
游客

返回顶部