求斯日其玛(Serchimaa)心之寻的歌词,新蒙语的 阅读:6312回复:1  
         
            求斯日其玛(Serchimaa)心之寻的歌词,新蒙语的  
           
         | 
    
              
        
        
                
        最新喜欢: | 
    
 
            Сэрчмаа 
 
           
        Зүрхний эрэл Наран жаргаж толгод бүүдийнэ Намираа зөөлөн салхи эргэнэ Бүлээн нулимсанд бүрэлзэх тэртээд Бүртийж ээж минь харагдахгүй л юм даа Гашуун нулимсанд бүдчих салхиар үнсээд Ганцхан л тайтгаруулж болохгүй юу ээж минь Одод сувдарч шөнө үгүйлнэ Орой дээр саран мэлмэрнэ Зүүд төрөх нойрон дундаас Зүрх минь эрээд олдохгүй л юм даа Эмзэглэсэн зүрхэнд мөргөх зүүдээр дуудаад Эргээд наддаа ирээч болохгүй юу ээж минь ээ Шувууд жиргэж үүр наашлана Шунхан улаан наран дээшлэнэ Санаа алгассан сар жилүүд Сайхан ээжийг минь авчрахгүй л юм даа Мөрөөдсөн сэтгэлд ургах хүслээр ээжий минь Мөнхрүүлээд өгч болохгүй юу хорвоо минь Мөнхрүүлээд өгч болохгүй юу хорвоо минь Миний хайртай ээж минь Ээж минь  |